Тооллого

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


Бүлэг 7

Мосе асрыг босгож дууссан тэр өдрөө түүнийг тослон, бүх тавилга, тахилын ширээ болон түүний бүх хэрэгсэлтэй нь хамт түүнийг ариусгасан юм. Тэр бас тэдгээрийг тосолж, ариусгав.
2 Тэгээд Израилийн удирдагчид болох эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид тахилыг өргөв. (Тэд бол овгуудын удирдагчид байсан бөгөөд тоологдсон хүмүүсийг тэд тэргүүлж байлаа).
3 Тэд өөрсдийн тахилыг ЭЗЭНий өмнө авчирсан нь хоёр удирдагчийн дунд нэг тэрэг, хүн тус бүрд нэг үхэр буюу зургаан бүхээгтэй тэрэг, арван хоёр үхэр болов. Тэдгээрийг асрын өмнө авчрав.
4 Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
5 Эдгээр зүйлсийг хурлын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэлээ.
6 Тиймээс Мосе тэрэгнүүд болон үхрүүдийг авч, тэдгээрийг левичүүдэд өгөв.
7 Гершоны хөвгүүдэд тэдний үйлчлэлийнх нь дагуу хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд
8 Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байдаг байлаа.
9 Харин Кохатын хөвгүүдэд тэрээр юуг ч өгсөнгүй. Учир нь тэд мөрөн дээрээ ариун зүйлсийг авч явах үйлчлэлийг хийдэг байв.
10 Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтын тахилыг өргөв. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө тахилаа өргөв.
11 Тэгэхэд ЭЗЭН Мосед—Тахилын ширээний зориулалтанд өдөр бүр нэг удирдагч тахилаа авчран, тэд тахилуудаа өргөг гэв.
12 Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн бол Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв.
13 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
14 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
15 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
16 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
17 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Амминадабын хүү Нахшоны өргөл байв.
18 Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөл авчрав.
19 Түүний авчирсан өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
20 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
21 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
22 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
23 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуарын хүү Нетанелын өргөл байв.
24 Гурав дахь өдөр нь Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб байв.
25 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
26 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
27 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
28 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
29 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Хелоны хүү Елиабын өргөл байв.
30 Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв.
31 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
32 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
33 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
34 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
35 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Шедеурын хүү Елизурын өргөл байв.
36 Тав дахь өдөр нь Симеоны хүүхдүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв.
37 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
38 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
39 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
40 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
41 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл байв.
42 Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв.
43 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
44 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
45 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
46 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
47 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Деуелийн хүү Елиасафын өргөл байв.
48 Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв.
49 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
50 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
51 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
52 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
53 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммихудын хүү Елишамагийн өргөл байв.
54 Найм дахь өдөр Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв.
55 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
56 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
57 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
58 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
59 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Педахзурын хүү Гамалиелын өргөл байв.
60 Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеонийн хүү Абидан байв.
61 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
62 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
63 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,
64 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
65 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа Энэ нь Гидеонийн хүү Абиданы өргөл байв.
66 Арав дахь өдөр нь Даны хөвгүүдийн удирдагч, Аммишаддаин хүү Ахиезер байсан.
67 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
68 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
69 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хонь, нэг настай нэг эр хурга,
70 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
71 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммишаддаин хүү Ахиезерийн өргөл байв.
72 Арван нэг дэх өдөр нь Ашерын хөвгүүдийн удирдагч, Охраны хүү Пагиел байв.
73 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
74 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
75 шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга,
76 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
77 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Охраны хүү Пагиелын өргөл байв.
78 Арван хоёр дахь өдөр нь Нафталийн хөвгүүдийн удирдагч, Енаны хүү Ахира байв.
79 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.
80 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,
81 шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга,
82 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
83 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Енаны хүү Ахирагийн өргөл байв.
84 Эдгээр нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалтын тахил байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн тагш, арван хоёр алтан бойпор,
85 мөнгөн таваг бүрийн жин нь нэг зуун гучин шекел бөгөөд тагш бүр нь далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелийн дагуу хоёр мянга дөрвөн зуун шекел байлаа.
86 Дүүрэн утлагатай арван хоёр алтан бойпорын жин нь ариун газрын шекелийн дагуу тус бүр арван шекел бөгөөд бойпоруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа.
87 Шатаалт тахилд зориулсан бүх үхэр нь арван хоёр бух бөгөөд арван хоёр хуц, нэг настай арван хоёр эр хурга идээн өргөлүүдийнхээ хамт, нүглийн төлөөх тахилд зориулсан арван хоёр ухна,
88 эвийн тахилын өргөлд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, нэг настай жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа түүнд өргөх зориулалтын тахил байв.
89 Мосе Түүнтэй ярихаар хурлын майханд ороход, гэрчлэлийн авдран дээр байсан өршөөлийн суудлын дээрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.