Соломоны Дуун

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8


Бүлэг 1

1 1. Соломоны дуунуудын дуун.—
2 Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!Учир нь чиний хайр дарснаас ч илүү.
3 Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөдчиний нэр асгагдсан тос мэт тулохид чамд дурлана.
4 Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе!Намайг хаан өөрийн танхимуудад авчрав.—Бид чамаар бахдан, баярлаж,Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө.Тэдний чамайг хайрладаг нь зөв аж.—
5 Иерусалимын охид оо!Би Кедарын майхнууд,Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.
6 Бор хэмээн намайг бүү ширтээч.Учир нь намайг нар түлсэн юм.Эхийн минь хөвгүүд надад уурлаж,намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ.Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.
7 Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч.Сүргээ чи хаана бэлчээж,жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ?Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ?—
8 Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь,сүргийн мөрөөр урагш явж,хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.
9 Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.
10 Унжлага зүүлттэй хацар чинь,шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий.—
11 Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө.—
12 Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.
13 Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.
14 Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ.—
15 Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!Тагтаа мэт нүдтэй аж, чи!—
16 Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ!Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж.
17 Байшингийн маань хөндлөвч хуш агааддээвэр маань агар мод бөлгөө.