Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 47

Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг ирсэн юм.
2 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, хойд зүгээс ус босож, хальсан цутгалан болж,газар нутаг, түүний бүх зүйлс,хот болон түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна.Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.
3 Түүний азаргануудын давхих туурайн чимээ,морин тэрэгнүүдийнх нь таржигнаан болон дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болжгарынх нь сул доройн улмаас эцгүүд нь хүүхдүүд уруу эргэж хараагүй.
4 Бүх филистчүүдийг устгаж,Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна.Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна.
5 Газ нь халзан болов.Ашкелон сүйрэв.Тэдний хөндийн үлдэгсэд ээ, та нар хир удаан өөрсдийгөө шархдуулах юм бэ?
6 Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ?Хуйндаа эргэн ор.Амарч, нам жим бай.
7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад тэр яаж дуугүй байж чадах юм бэ?Ашкелоны эсрэг болон далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ” хэмээв.