Гашуудал

1 2 3 4 5


Бүлэг 3

Түүний хилэнгийн саваанаас болж зовлон үзсэн хүн нь би байна.
2 Тэр намайг тууж, гэрэлд бус, харанхуйд алхуулсан.
3 Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн туршид дахин дахин мутраа эргүүлсэн.
4 Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн.
5 Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.
6 Он удаан үхэгсдийн адилаар намайг Тэр харанхуй газруудад оршин суулгав.
7 Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив.Тэрээр гинжийг минь хүнд болгов.
8 Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.
9 Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж,миний жимийг тахир болгов.
10 Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт,Далд газруудад байх арслан мэт юм.
11 Тэрээр замуудыг минь хажуу тийш эргүүлж, намайг хэсэгчлэн тастав.Тэр намайг үгүйрүүлэв.
12 Тэрээр нумаа татаж, намайг сумныхаа бай болгов.
13 Тэрээр саадган дахь сумнуудаа миний дотор эрхтэн уруу оруулахаар боллоо.
14 Би өөрийн бүх хүнд тохуурхал буюу бүхэл өдрийнх нь шог дуу нь боллоо.
15 Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.
16 Тэрээр хайргаар шүдийг минь хугачиж,намайг тоосон дунд нөмрүүлэв.
17 Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.
18 Тиймээс би “Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв” гэж байна.
19 Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.
20 Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна.
21 Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.
22 ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.
23 Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.Таны итгэлтэй байдал агуу ажээ.
24 “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна.“Тийм учраас би Түүнд найддаг”.
25 Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.
26 ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой.
27 Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.
28 Тэрээр түүний дээр тавьснаас хойш ганцаараа суун, чимээгүй байг.
29 Тэр хүн амаа шороон дотор хийг, тэнд найдвар байж магад.
30 Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.
31 Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй.
32 Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол,Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө.
33 Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.
34 Газар нутгийн бүх хоригдлуудыг Түүний хөл доор няцлах,
35 Хамгийн Дээд Нэгэний оршихуйд зөв шударга хүнийг үгүйсгэх,
36 шүүлтэн дээр нь хүнийг мэхлэх зэрэг эдгээр зүйлсийг Эзэн үл сайшаадаг.
37 Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?
38 Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж үү?
39 Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?
40 Өөрсдийн замуудыг нягтлан ажиглаад, ЭЗЭН уруу буцацгаая.
41 Тэнгэр дэх Бурханы зүг бид өөрсдийн зүрх болон гараа өргөдөг.
42 Бид нүгэл үйлдэн, тэрсэлсэн бөгөөд Та уучлаагүй билээ.
43 Та уураар хучин, биднийг мөшгөсөн.Та өршөөлгүйгээр хядсан.
44 Ямар ч залбирлыг нэвтрүүлэхгүйн тулд Та Өөрийгөө үүлээр хучив.
45 Та биднийг ард түмнүүдийн дунд хог хаягдал, баас болгосон.
46 Бидний бүх дайснууд бидний эсрэг амаа нээв.
47 Мэгдэлт болон урхи, сүйрэл болон үгүйрэл бидэнд учрав.
48 Миний ард түмний охины сүйрлийн улмаас нүд минь усны урсгалаар урсана.
49 Миний нүд зогсолтгүйгээр, тасралтгүй асгардаг бөгөөд
50 ЭЗЭНийг доошоо харж, тэнгэрээс харах хүртэл ингэдэг юм.
51 Хотын минь бүх охидоос болж миний нүд сэтгэлд минь шаналал авчирна.
52 Миний дайснууд шалтгаангүйгээр намайг шувуу адил харважээ.
53 Тэд намайг нүхэн дотор чимээгүй болгон, миний дээр чулуу тавив.
54 Толгой дээр минь ус урссан.“Би таслагдав” гэж би хэлэв.
55 Хамгийн гүн нүхнээс би Таны нэрээр дуудлаа, ЭЗЭН.
56 “Миний тайтгарлаас, тусламж гуйсан хашхиралтаас минь чихээ бүү нуугаач” гэсэн миний дууг Та сонсжээ.
57 Би Тан уруу дуудахад Та ойртон иржээ.“Бүү ай!” гэж Та айлдав.
58 Эзэн, Та миний сэтгэлийн хэргийг өмгөөлжээ.Та амийг минь зольсон.
59 ЭЗЭН, Та миний дарамтыг харсан билээ.Хэргийг минь шүүгээч.
60 Тэдний бүх өс хонзонг, миний эсрэг тэдний бүх далд явуулгыг Та харсан билээ.
61 ЭЗЭН, тэдний зэмлэлийг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та сонссон билээ.
62 Над уруу дайрагчдын уруул хийгээд тэдний шивнээ бүхэл өдрийн турш миний эсрэг байна.
63 Тэдний сууж, босохыг хараач.Би тэдний шог дуу нь юм.
64 ЭЗЭН, Та тэдэнд гарынх нь үйлсийн дагуу хариу өгөх болно.
65 Та тэдэнд зүрхний хатуурлыг өгөх бөгөөд Таны хараал тэдний дээр байх болно.
66 Та уурандаа тэднийг мөшгөж, ЭЗЭНий тэнгэрийн дороос тэднийг устгах болно!