Хабаккук

Бүлэг: 1 2 3


Бүлэг 1

1 1. Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн үзэгдэл.
2 ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж,Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ?Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч,Та аврахгүй юм.
3 Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж,юунд бузар мууг харуулна вэ?Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж,эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна.
4 Тиймээс хууль нь үл тоогдож,шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй.Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.
5 Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа!Алмайр! Гайхагтун!Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.
6 Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна.Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.
7 Тэд сүрдмээр, аймшигтай ард түмэн.Тэдний шударга ёс болон эрх мэдэл нь өөрсдөөс нь үүссэн билээ.
8 Тэдний хөлгүүд нь ирвэснээс ч хурдан,үдэш гардаг чононуудаас ч гярхай.Тэдний морьтонгууд тэртээх алсаас давхин ирж байна.Тэд залгихаар дайрах бүргэд мэт элин халина.
9 Тэд бүгдээрээ хүчирхийлэхээр ирнэ.Тоо томшгүй тэдний нүүр урагшлах бөгөөдтэд элс мэт олзлогдогсдыг хураана.
10 Тэд хаадыг дооглон, захирагчдаар тоглоом тохуу хийнэ.Тэд бэхлэлт бүрийг шоолон, тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно.
11 Тэдгээр хүмүүс салхи мэт хийсэж, өнгөрөн одно.Харин өөрсдийн хүч чадлаа өөрсдийн бурхан хэмээн бардамнагч тэд гэм буруутайд тооцогдоно.
12 Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байгаагүй гэж үү?Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ.Хад минь, Та засан залруулахын тулд тэднийг тогтоон тавьсан.
13 Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм.Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ.Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ?Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхадюунд Та анир чимээгүй байна вэ?
14 Яагаад Та хүмүүсийг тэнгисийн загас мэт,дээрээ захирагчгүй мөлхөгч амьтад мэт бүтээсэн юм бэ?
15 Халдеичууд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж,тороороо шүүрдэн барьж, загасчилдаг торондоо тэднийг цуглуулдаг.Тэгээд тэд баярлалдан хөөрч байна.
16 Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж,загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг.Учир нь эдгээр зүйлсээр тэдний олз омог нь арвин бөгөөдхоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.
17 Тэд тороо хоослож, үндэстнүүдийг хэлтрүүлэлгүйгээр хядсаар л байх юм гэж үү?