Ром

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


Бүлэг 9

Христ дотор би үнэнийг хэлж байна. Би худал яриагүй байна. Миний мөс чанар
2 зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байгааг Ариун Сүнсээр гэрчилж байна.
3 Учир нь махан биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болоосой гэж хүсэж байлаа.
4 Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм.
5 Эцгүүд ч тэднийх, Христ махан биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.
6 Гэвч энэ нь Бурханы үг хүч чадлаа алдсан хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд Израиль биш.
7 Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин «Чиний үр удам Исаакаар нэрлэгдэх болно» гэжээ.
8 Махан биеийн хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд нь үр удам гэж тооцогддог.
9 Учир нь «Энэ үед Би ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм.
10 Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон.
11 Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы зорилго нь сонголтын дагуу үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд
12 «Ах нь дүүдээ үйлчилнэ» гэж эхэд нь айлдсан ажээ.
13 Энэ нь «Би Иаковыг хайрласан, харин Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм.
14 Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурханд шударга бус юм байдаг уу? Бүү ийм байх болтугай!
15 Учир нь Тэр Мосед «Би Өөрийн өршөөх хүнээ өршөөнө. Би Өөрийн өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм.
16 Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу.
17 Учир нь Судар Фараонд «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлэхийн тулд, мөн Миний нэр бүх дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж айлджээ.
18 Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.
19 Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцсэн юм бэ?» гэж хэлнэ.
20 Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг гэж үү?
21 Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү?
22 Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ?
23 Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад,
24 зөвхөн иудейчүүдээс ч төдийгүй, мөн харь үндэстнүүдийн дундаас бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл Өөрийнхөө алдрын баялгийг мэдүүлэх юм.
25 Тэр Хосеа номд«Минийх байгаагүй ард түмнийг Би “Миний ард түмэн”,хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна.
26 “Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан газартТэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно»гэсэн юм.
27 Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.
28 Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ.
29 Исаиа«Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн болбид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан»гэж урьдаас хэлсэн юм.
30 Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харь үндэстнүүд зөвт байдалд, бүр итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн.
31 Харин зөвт байдлын хуулийг мөшгөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй.
32 Яагаад? Яагаад гэвэл тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин үйлсээр ирдэг юм шиг мөшгөжээ. Тэд бүдрүүлэх чулуунд бүдэрцгээжээ.
33 Энэ нь«Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу,Зөрчилд хүргэх хад тавина.Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй»гэж бичигдсэнчлэн байна.