Еврей

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13


Бүлэг 1

Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан
2 эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ.
3 Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав.
4 Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шиг тэднээс илүү дээр болсон юм.
5 Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ“Чи бол Миний Хүү мөн.Би Чамайг өнөөдөр төрүүлсэн”гээд бас“Би Түүнд Эцэг нь болно.Тэр Надад Хүү минь болно”гэж айлдсан юм бэ?
6 Тэр анх төрсөн Түүнийг дахин дэлхийд авчрах үедээ“Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн”гэж айлджээ.
7 Тэр тэнгэр элч нарын тухай“Тэр тэнгэр элч нараа салхи болгож,үйлчлэгчдээ галын дөл болгодог”гэдэг бол,
8 харин Хүүгийн тухай“Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед.Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн.
9 Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн.Тиймээс Бурхан, Таны Бурхан нөхдөөс чинь дээрТаныг баяр баясгалангийн тосоор тослов”гэжээ.
10 Бас“Эзэн, Та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөдтэнгэр Таны мутрын бүтээл билээ.
11 Тэд мөхөх боловч Та үлдэнэ.Тэд бүгд хувцас адил хуучирна.
12 Та тэднийг бүтээлэг мэт эвхэх болно.Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө.Харин Та хэвээрээ,Таны жилүүд төгсөхгүй”гэдэг.
13 Харин Тэр тэнгэр элч нарын алинд нь хэзээ“Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэлМиний баруун гарт залрагтун”гэж айлдсан бэ?
14 Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?