2 Иохан

Бүлэг: 1


Бүлэг 1

1 1. Ахлагч би сонгогдсон эзэгтэй болоод түүний хүүхдүүдэд илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь
2 бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм.
3 Эцэг Бурхан ба Эцэгийн Хүү Есүс Христээс ирсэн нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайрын дотор бидэнтэй хамт байх болно.
4 Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг таны хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явж буйг мэдсэндээ би их баярласан.
5 Харин одоо бол эхнээсээ бидэнд байсан ёсоор бие биеэ хайрлах учиртайг эзэгтэй танд сануулж байгаа нь танд бичиж буй шинэ тушаал биш.
6 Хайр бол ийм болой. Бид Түүний тушаалын дагуу явах юм. Тушаал бол та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах юм.
7 Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн.
8 Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна.
9 Хэтэрч, Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дотор байгч тэр хүнд Эцэг ч, Хүү ч байна.
10 Хэрэв хэн нэгэн нь та нар уруу ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул. Түүнтэй мэндэлж болохгүй.
11 Түүнтэй мэндэлж буй хүн нь түүний бузар үйлсэд оролцож байгаа хэрэг юм.
12 Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас янтай нийлүүлэхийг хүсэлгүй, харин та нар уруу очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Ингэснээр бидний баяр хөөр дүүрэн болно.
13 Таны сонгогдсон эгч дүүгийн чинь хүүхдүүд, танд мэнд хүргэж байна.