Илчлэлт

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


Бүлэг 4

Үүний дараа би тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу—Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.
2 Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, Тэнгэрт сэнтий байсан бөгөөд сэнтийд залрагч Нэгэн байв.
3 Залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт үзэгдэх солонго хүрээлжээ.
4 Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагчид мөнөөх сэнтийнүүдэд сууж байв.
5 Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийн өмнө асаж байв.
6 Сэнтийн өмнө болор адил шилэн тэнгис байлаа.Сэнтийн дунд болон эргэн тойронд нь ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан байх ажээ.
7 Эхний амьтан нь арслан адил, хоёр дахь амьтан нь тугал адил, гурав дахь амьтан нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх амьтан нь нисэж буй бүргэдтэй адил байв.
8 Тус бүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр—Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурханариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.
9 Амьтад нь сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөхөд
10 хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд—
11 Бидний Эзэн ба Бурхан минь,Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой.Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ.Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөдбүтээгдсэн юмгэх ажээ.