Өгөх


  • Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тийм учраас би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх үгээгүй, ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.
    Дэд Хууль 15:11
  • Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч,Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.
    Сургаалт Үгс။ 3:9,10
  • Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.
    Сургаалт Үгс။ 3:27
  • Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий.Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог. Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг.Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно.
    Сургаалт Үгс။ 11:24,25
  • Ядуугийн хашхирахыг эс сонсогч ньНэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.
    Сургаалт Үгс။ 21:13
  • Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
    Малахи 3:10
  • Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.
    Матай 5:42
  • Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм. Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд. Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.
    Матай 6:2-4
  • Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.
    Матай 25:40
  • Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.
    Лук 6:38
  • Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана. Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг. Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно. Энэ тухай“Тэр тараасан, ядууст өгсөн.Түүний зөвт байдал мөнхөд байна”гэж бичсэн ажгуу. Тариачинд тарих үрийг, идэх хүнсийг бэлдэн өгдөг Тэрээр та нарт тарих үрийг чинь ханган, өсгөх бөгөөд та нарын зөвт байдлын ургацыг улам арвин болгоно. Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог. Яагаад гэвэл энэ үйлчлэлийн үүрэг нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, харин ч Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг.
    2 Коринт 9:6-12
  • Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг чинь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.
    Иаков 2:15-17