Итгэлийн тулаан


  • Тэрээр тэдэнд хандан “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд. Та нар тэднээс бүү ай, бүү уймар, бүү чичир!
    Дэд Хууль 20:3
  • Миний гарыг дайтахад болоодМиний хурууг тулалдахад бэлтгэдэг,Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай.
    Дуулал 144:1
  • Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
    Матай 16:18
  • Харин Бурханд талархлууд нь өргөгдөх болтугай. Тэр нь биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр анхилуулдаг.
    2 Коринт 2:14
  • Тэр Өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.
    Ефес 3:16
  • Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх амь уруу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн.
    1 Тимот 6:12
  • Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.
    2 Тимот 2:3
  • Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй.
    2 Тимот 2:4
  • Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн.
    1 Иохан 2:14
  • Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.
    Иуда 1:3