Иошуа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


Бүлэг 15

Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу хуваарилан өгсөн газар нь Едомын хил хязгаар хүртэл үргэлжилж, өмнөд хязгаарт Зиний цөл газар хүртэл хүрч байв.
2 Тэдний өмнөд хил нь Давст тэнгисийн доод зах буюу өмнө зүг уруу эргэх тохойноос эхэлж байв.
3 Дараа нь тэр өмнө зүг Акраббим уруу өгсөн Зиний дагуу үргэлжлэн, улмаар Кадеш-барнеагийн өмнүүр өгсөөд, Хезроныг өнгөрөн, Аддар уруу өгсөн гарч, Карка уруу эргэсэн байлаа.
4 Эндээс энэ нь Азмоныг хүртэл үргэлжлэн, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь газар дундын тэнгис болов. Энэ нь та нарын умард хил байх болно.
5 Мөн дорнод хил нь Давст тэнгис, Иорданы цутгалан хүртэл байлаа. Хойд талын хил нь Иорданы цутгалан дахь тэнгисийн тохойноос эхэлж байв.
6 Эндээс уг хил Бет-хогла уруу өгсөж, Бетарабагийн хойгуур үргэлжлэн, Реубений хүү Боханы хад хүртэл өгсөв.
7 Ингээд цааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Еншемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв.
8 Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.
9 Тэр уулын оройгоос хил нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотуудыг хүртэл үргэлжилсэн ба Баала уруу (энэ нь Кириат-иеарим юм) эргэв.
10 Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.
11 Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.
12 Мөн баруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ.
13 Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.)
14 Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав.
15 Тэгээд тэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.
16 Ингээд Калеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ.
17 Калебын дүү Кеназын хүү Отниел түүнийг эзэлсэнд, тэр түүнд өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгөв.
18 Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд, тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээс буухад Калеб—Чамд юу хэрэгтэй вэ? гэхэд нь
19 Ахса—Намайг ерөөгөөч. Та надад нэгэнт Негев дэх хуурай газрыг өгсөн тул усны эх булгийг ч мөн өгөөч гэлээ. Ийнхүү Калеб түүнд дээд болон доод эх булгуудыг өгөв.
20 Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь энэ билээ.
21 Негев дэх Едомын хилийг чиглэсэн Иудагийн овгийн хамгийн захын хотууд гэвэл Кабзеел, Едер, ба Иагур,
22 Кина, Димона, Адада,
23 Кедеш, Хазор ба Итнан,
24 Зиф, Телем ба Беалот,
25 Хазор-хадатта, Кериот-хезрон (энэ нь Хазор юм),
26 Амам, Шема ба Молада,
27 Хазар-гадда, Хешмон ба Бет-пелет,
28 Хазар-шуал, Беершеба ба Бизиотиа,
29 Баала, Иим ба Езем,
30 Елтолад, Хесил ба Хорма,
31 Зиклаг, Мадманна ба Сансанна,
32 Лебаот, Шилхим, Аин ба Риммон зэрэг бүгд хорин есөн хот, тосгодынхоо хамт байлаа.
33 Бэл газарт Ештаол, Зора ба Ашна,
34 Заноа, Ен-ганним, Таппуа ба Енам,
35 Иармут, Адуллам, Соко ба Азека,
36 Шаараим, Адитаим, Гедера болон Гедеротаим зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт,
37 Зенан, Хадаша, Мигдал-гад,
38 Дилеан, Мизпе ба Иоктеел,
39 Лахиш, Бозкат ба Еглон,
40 Каббон, Лахмас ба Хитлиш,
41 Гедерот, Бет-дагон, Наама ба Маккеда зэрэг арван зургаан хот нь тосгодынхоо хамт,
42 Либна, Етер ба Ашан,
43 Ифта, Ашна ба Незиб,
44 Кеила, Ахзиб ба Мареша зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт,
45 Екрон орчин тойрныхоо суурин ба тосгодынхоо хамт,
46 Екроноос далай хүртэл, Ашдодын орчмын бүх хот нь тосгодынхоо хамт
47 Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газар хүртэл багтаж байв.
48 Уулархаг нутагт Шамир, Иаттир ба Соко,
49 Данна, Кириат-санна (энэ нь Дебир юм)
50 Анаб, Ештемо ба Аним,
51 Гошен, Холон ба Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт,
52 Араб, Дума ба Ешан,
53 Ианум, Бет-таппуа ба Афека,
54 Хумта, Кириат-арба (энэ нь Хеброн юм) ба Зиор зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт,
55 Маон, Кармел, Зиф ба Иутта,
56 Иезреел, Иокдеам ба Заноа,
57 Каин, Гибеа ба Тимна зэрэг арван хот нь тосгодынхоо хамт,
58 Халхул, Бет-зур ба Гедор,
59 Маарат, Бет-анот ба Елтекон зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт,
60 Кириат-баал (энэ нь Кириат-иеарим юм) ба Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт,
61 Цөл газарт Бет-араба, Миддин, Секака,
62 Нибшан, Давст хот ба Енгеди зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт байв.
63 Гэвч Иудагийн хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөн гаргаж чадаагүй бөгөөд тийнхүү иебусчууд Иудагийн хөвгүүдтэй хамт Иерусалимд өнөөг хүртэл амьдарч байна.