Бүлэг 12

Тэр өдөр чи ингэж хэлэх болно.“ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе.Та надад уурласан хэдий ч уураа татаж,намайг тайвшрууллаа.
2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал.Би итгэн, айхгүй.ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу,Тэр миний аврал болов”
3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.
4 Тэр өдөр та нар ингэж хэлэх болно.“ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд.Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд.Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.
5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул.Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.
6 Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун.Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.