Бүлэг 18

Кушийн голуудын чанад дахь дэрвэх жигүүрийн нутаг аа, харамсагтун.
2 Тэд тэнгисээр,усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг.Шуурхай элч нар аа!Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу,гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун.
3 Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагчта бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно,бүрээ үлээмэгц сонсох болно.
4 Иймээс “Би Өөрийн орших газраас гэрэл доторх гялалзсан халуун мэт,ургац хураах үеийн аагим халуун шиг,шүүдрийн үүл мэт тайван харж байх болно” гэж ЭЗЭН надад айлдав.
5 Учир нь ургац хураахын өмнө цэцэг дэлгэрч,үзмийн жимс боловсроход,Тэр нахиаг хутгаар тайрч,сэрийсэн мөчрүүдийг тараана.
6 Тэд хамтдаа уулын махчин шувууд,газрын араатнуудын төлөө үлдэнэ.Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж,газрын араатнууд ургац хураалтын үеийг тэдэн дээр өнгөрүүлнэ.
7 Өндөр нуруутай, зөөлөн арьстай,хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсангазрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түмэн цэргийн ЭЗЭНд бэлэг барина.Үүнийг тэд түмэн цэргийн ЭЗЭНий нэрэмжит газар Сион ууланд авчирна.