Иов
Бүлэг 13
Харагтун, миний нүд бүхнийг харж,миний чих сонсож, үүнийг ойлгосон юм.
2 Та нарын мэддэгийг би ч бас мэднэ.Та нараас дутах юм надад үгүй.
3 Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой.Бурхантай маргахыг би хүсдэг.
4 Харин та нар худал хуурмагаар хүрээлдэг.Та нар бүгдээрээ олиггүй эмч нар юм.
5 Та нар бүрмөсөн дуугүй байж,тэр нь та нарын мэргэн ухаан болоосой!
6 Миний эргэцүүллүүдийг сонсож,миний уруулын эсэргүүцлийг чагна.
7 Та нар Бурханы төлөө шударга бусыг,Түүний төлөө хуурмагийг ярих уу?
8 Та нар Түүнд тал засах уу?Та нар Бурханы төлөө тэмцэх үү?
9 Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу?Эсвэл хүнийг хуурдаг шиг та нар Түүнийг хуурах уу?
10 Хэрэв та нар нууцаар тал засдаг бол,Тэр та нарыг заавал залруулна.
11 Түүний сүр хүч та нарыг айлгаж,Түүнээс айх явдал та нарт учрахгүй юу?
12 Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөдта нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
13 Миний өмнө дуугүй бай, намайг яриул.Дараа нь надад тохиолдох нь тохиолдог.
14 Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж,амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?
15 Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно.Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
16 Энэ ч гэсэн миний аврал болно.Учир нь бурхангүй хүн Түүний оршихуйд ирж болдоггүй.
17 Миний үгсийг анхааралтай сонс.Хэлэх зүйл минь та нарын чихэнд байг.
18 Харагтун, би өөрийн хэргийг бэлтгэсэн юм.Зөвдөнө гэдгээ би мэдэж байна.
19 Хэн надтай тэмцэлдэх юм бэ?Тэгвэл би дуугүй байж, үхье.
20 Зөвхөн хоёр зүйлийг л надад бүү хий,тэгвэл би Таны нүүрнээс нуугдахгүй.
21 Өөрийн мутрыг надаас холдуулж,Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.
22 Тэгээд дууд, би ч хариулна.Эсвэл намайг яриулаад, тэгээд надад хариул.
23 Миний гэм буруу болон нүглүүд хичнээн юм бэ?Миний тэрслэлт болон нүглийг надад мэдүүлээч.
24 Та юунд Өөрийн нүүрийг нууж,намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
25 Та хийсэж буй навчийг айлгах уу?Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
26 Та гашуун зүйлсийг миний эсрэг бичиж,залуу үеийн минь гэм бурууг надад өвлүүлдэг.
27 Та хөлийг минь дөнгөнд хийж,бүх замыг минь ажигладаг.Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
28 Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт,муудсан зүйл мэт ялзарч байна.