Иов
Бүлэг 36
Тэгээд Елиху үргэлжлүүлэн—
2 Намайг жаахан хүлээгээч,Бурханы төлөө хэлэх зүйл илүү их бий гэдгийг би чамд үзүүлье.
3 Би мэдлэгээ алс холоос авч,шударга зөв байдлыг Бүтээгчдээ хамааруулна.
4 Үнэхээр миний үгс худал биш юм.Мэдлэгээр төгс нэгэн чамтай хамт байна шүү дээ.
5 Харагтун, Бурхан хүчирхэг боловч жигшдэггүй,ухааны чадавхаар хүчирхэг билээ.
6 Тэр хорон муу хүмүүсийг амьд үлдээдэггүй,харин дарлагдагсдад шударга ёсыг өгдөг.
7 Тэрээр шударга зөв нэгнээс мэлмийгээ салгадаггүй.Харин сэнтий дэх хаадтай Тэрээртэднийг үүрд залсан бөгөөд тэд өргөмжлөгдсөн.
8 Хэрэв тэд дөнгөнд хүлэгдэж,зовлонгийн урхинд баригдсан бол,
9 тэгэхэд Тэрээр тэдэнд өөрсдийнх нь ажил болонтэд өөрсдийгөө өргөмжилсөн тэдний нүгэл хилэнцийг мэдүүлж өгдөг.
10 Тэрээр тэдний чихийг заавар тушаалуудад нээж,тэднийг бузар муугаас эргэхийг тушаадаг.
11 Хэрэв тэд сонсоод үйлчилбэлтэд өөрсдийн өдрүүдээ амжилт цэцэглэлд,жилүүдээ таашаал дунд өнгөрөөх болно.
12 Харин тэд сонсохгүй аваасилдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхэх болно.
13 Харин зүрхэндээ бурхангүй хүмүүс уур хилэнг нөөцөлдөг.Тэрээр тэднийг хүлэх үед тэд тусламж эрэн хашхирдаггүй.
14 Тэд залуугаараа үхэж,тэдний амьдрал шүтээний янхнуудын дунд байдаг.
15 Тэрээр зовогсдыг зовлон дотор нь аварч,дарлал дотор чихийг нь нээдэг.
16 Тэгээд Тэрээр чамайг ч зовлонгийн амнаас шахалт байхгүй өргөн уудам газар уруу гаргахсан.Чиний ширээн дээр тавигдсан юмс нь ч өөхлөг байхсан.
17 Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан.Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.
18 Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг.Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.
19 Чиний баялгууд, эсвэл бүх хүч чадлуудчамайг зовлонгоос хамгаалж чадах уу?
20 Хүмүүс газар дээрээ алга болдог шөнийг бүү хүсэмжил.
21 Болгоомжтой бай, бузар муу уруу бүү эргэ.Учир нь чи үүнийг зовлонгоос илүүгээр эрхэмлэсэн билээ.
22 Харагтун, Бурхан Өөрийн хүч дотроо өргөмжлөгджээ.Түүн шиг багш хэн бэ?
23 Хэн Түүнд замыг нь тогтоож,хэн “Та буруу үйлдэж байна?” гэж хэлсэн юм бэ?
24 Чи Түүний ажлыг өргөх ёстой гэдгээ сана.Хүмүүс ч үүний тухай дуулсан.
25 Бүх хүн үүнийг харсан бөгөөдхүн алсаас үздэг.
26 Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй.Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.
27 Учир нь Тэрээр усны дуслуудыг дээшээ татдаг бөгөөдтэр дундаас бороог бий болгодог.
28 Үүнийг үүлс доош асгадаг бөгөөдтэдгээр нь хүн дээр бялхмаар дусалдаг.
29 Үүлсийн тархахыг хийгээд Түүний оршихуйн нижигнэх дуугхэн нэгэн ойлгож чаддаг уу?
30 Үзэгтүн, Тэр Өөрийн аянгыг эргэн тойрондоо цацрааж,далай тэнгисийн гүнийг ч бүрхдэг.
31 Учир нь эдгээрээрээ Тэрээр хүмүүсийг шийтгэдэг.Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.
32 Тэрээр аянгаар мутраа бүрхэн,байг ниргэхийг түүндээ тушаадаг.
33 Дуу чимээ нь Түүний оршихуйг илэрхийлдэг.Мал сүрэг ч хүртэл юу болж буйг мэдэрдэг билээ.