Иов
Бүлэг 26
Тэгэхэд Иов хариулж,—
2 Сул нэгэнд чи юутай их тусламж вэ!Хүчгүй болсон гарыг чи хэрхэн аврав аа!
3 Мэргэн бус нэгэнд чи ямар үнэт зөвлөгөө өгөв өө!Ямар хэрэгтэй билэг ухааныг чи өгөөмрөөр өгөв өө!
4 Хэнд чи үгсийг хэлсэн бэ?Хэний сүнс чамаар дамжуулж ярив?
5 Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.
6 Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөдСүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.
7 Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж,хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.
8 Тэрээр ус чийгийг Өөрийн зузаан үүлс дотор цуглуулдаг боловчусан доор үүлс задарч унадаггүй.
9 Тэрээр тэргэл сарны нүүрийг бүтээж,дээгүүр нь Өөрийн үүлсийг дэлгэдэг.
10 Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээрТэрээр усны мандал дээр тойргийг зурав.
11 Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.
12 Тэрээр Өөрийн хүчээр далай тэнгисийг номхруулж,Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.
13 Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг.Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.
14 Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм.Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.