Psalm 1

1 1. Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй,Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй,Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ!
2 Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.
3 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөдНавчис нь ч хатдаггүй.Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.
4 Хорон муу хүмүүс бол тийм биш,Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.
5 Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.
6 Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг,Харин хорон муу хүний зам сөнөх болно.