Psalm 103

Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.
2 Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,Түүний ач тусын алийг нь ч бүү март.
3 Тэр чиний бүх гэм бурууг уучилж,Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
4 Тэр чиний амийг мөхлөөс аварч,Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.
5 Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулдТэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.
6 ЭЗЭН дарлагдсан бүхний төлөөЗөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.
7 Тэр Өөрийн замыг Мосед,Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.
8 ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй,Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян.
9 Тэр үргэлж тэмцэлдэхгүй,Уураа ч мөнхөд хадгалахгүй.
10 Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй,Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.
11 Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шигТүүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.
12 Өрнө дорноос хол байдаг шигТэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.
13 Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адилЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.
14 Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг.Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.
15 Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг.Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.
16 Дээгүүр нь салхи өнгөрөхөд тэр үгүй болдог бөгөөдТүүний газар нь ч түүнийг дахин таньдаггүй.
17 Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоодТүүний зөв шударга байдал үр хүүхдүүдийн үр хүүхдүүдэд хүрдэг.
18 Энэ нь Түүний гэрээг сахигчдад,Түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм.
19 ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөдТүүний хаанчлал бүхнийг захирдаг.
20 Түүний үгийн дууг даганТүүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай,Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.
21 Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэгТүүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун.
22 Түүний захирдаг бүх газарт буйТүүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун.Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.