Psalm 120

Би зовлон бэрхшээлийнхээ дунд ЭЗЭНд хандан хашхирсандТэрээр надад хариулсан.
2 Өө, ЭЗЭН, миний сэтгэлийг худалч уруулаас болонХудал хуурмаг хэлнээс авраач.
3 Худал хуурмаг хэл ээ, чамд юу өгч, чамд өөр юуг хийж болох вэ?
4 Арц модны шатаж буй нүүрстэйДайчин хүний хурц сум.
5 Би Мешект түр сууж,Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!
6 Амар тайвныг үзэн ядагчтай хамтСэтгэл минь хэтэрхий удаан оршин суужээ.
7 Би бол амар тайван. Харин намайг ярьж байхадТэд дайныг хүсдэг билээ.