Psalm 13

ЭЗЭН, хэдий болтол юм бэ?Та намайг үүрд мартах юм уу?Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?
2 Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж,Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ?Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ?
3 Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч.Нүдийг минь нээгээч,Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.
4 Миний дайсан ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж,Намайг ганхах үед миний өстнүүд ч баярлах болно.
5 Харин би Таны хайр энэрэлд итгэсэн.Миний зүрх Таны авралд баясах болно.
6 Би ЭЗЭНд дуулна,Учир нь Тэр надад өгөөмөр хандсан юм.