Psalm 100

Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.
2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил.Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.
3 ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй.Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм.Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.
4 Түүний дааман хаалгаар талархалтайгаар,Түүний хашаанд магтаалтайгаар ор.Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.
5 Учир нь ЭЗЭН бол сайн.Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөдТүүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.