Psalm 113

ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,ЭЗЭНий нэрийг магтагтун.
2 Эдүгээгээс өнө мөнхөдЭЗЭНий нэр магтагдах болтугай.
3 Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагдаг.
4 ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг.Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.
5 Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж,Өндөрт заларч,
6 Тэнгэр болоод газрыг үзэхээрӨөрийгөө даруу болгодог вэ?
7 Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөж,Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг.
8 Энэ нь ноёдтой хамт,Өөрийн ард түмний ноёдтой хамт тэднийг байлгахын тулд юм.
9 Тэрээр хүүсэр эмэгтэйгХүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг.ЭЗЭНийг магтагтун!