Psalm 53

Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв.Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн.Сайныг үйлддэг хүн байхгүй.
2 Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээрБурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.
3 Тэд хүн бүр гажиж,Хамтдаа бузар болцгоосон.Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.
4 Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэгБузар муугийн ажилчид ухаардаггүй юм уу?Тэд Бурханыг дууддаггүй юм уу?
5 Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ.Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан.Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.
6 Өө, Израилийн аврал Сионоос гараасай!Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахадИаковыг баясга, Израилийг баярлуул.