Psalm 141

Өө, ЭЗЭН, би Таныг дууддаг. Над уруу хурдан ирээч!Намайг Таныг дуудаж байх үед миний дуунд чих тавиач!
2 Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог.Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.
3 Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач.Уруулын минь хаалгыг сахиач.
4 Гэм бурууг үйлдэгчидтэй хамтХорон муу үйлсийг үйлдэхээрЗүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач.Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.
5 Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг.Энэ нь толгойн тос мэт билээ.Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач,Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.
6 Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөдМиний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.
7 Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үедБидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.
8 Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ.Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.
9 Намайг барихаар тэдний тавьсан урхины торноос болонГэм бурууг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач.
10 Намайг аюулгүй өнгөрөх зуурХорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.