Psalm 15

ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
2 Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж,Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.
3 Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй,Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй,Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4 Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэгБоловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм.Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.
5 Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй,Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй.Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.