Psalm 28

ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна.Хад минь, чихээ бүү бөглөөч.Учир нь хэрэв Та дуугүй байвалБи нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.
2 Би Тан уруу тусламж гуйн хашхирахад,Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөдМиний гуйлтын дууг сонсооч.
3 Хорон муу хүмүүс болонГэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач.Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловчЗүрхэнд нь бузар муу байдаг.
4 Тэдний ажлууд болонҮйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч.Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч.Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.
5 Тэд ЭЗЭНий ажлууд болонТүүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тулТэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.
6 ЭЗЭН магтагдах болтугай.Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.
7 ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм.Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн.Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөдӨөрийн дуугаар би Түүнд талархах болой.
8 ЭЗЭН бол тэдний хүч чадал,Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.
9 Өөрийн хүмүүсийг аварч,Өөрийн өвийг ерөөгөөч.Бас тэдний хоньчин нь болж,Тэднийг мөнхөд үүрч яваач.