Psalm 150

ЭЗЭНийг магтагтун!Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун!Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!
2 Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун!Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун!
3 Түүнийг бүрээн дуугаар магтагтун!Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун!
4 Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун!Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун!
5 Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун!Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун!
6 Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНийг магтагтун!