Psalm 16

Намайг хамгаалаач Бурхан,Учир нь би Таны дотор хоргоддог.
2 Би ЭЗЭНд “Та бол миний Эзэн.Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.
3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайдТэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.
4 Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ.Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй,Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.
5 ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм.Та миний хувь ногдлыг тэтгэдэг.
6 Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ.Миний өв наддаа үнэхээр сайхан.
7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана.Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
8 Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан.Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.
9 Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг.Миний бие ч аюулгүй аж төрнө.
10 Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй.Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.
11 Та надад амийн замыг таниулна.Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг.Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.