Psalm 93

ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм.ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн.Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.
2 Таны сэнтий эрт дээр үеэс тогтсон.Та өнө мөнхөөс байсан.
3 Өө, ЭЗЭН, их ус өндөрсгөж,Их ус дуугаа өндөрсгөсөн.Их ус давалгаануудаа өргөдөг.
4 Их усны нүргээн шуугианаас,Далайн хүчит давалгаануудаас чӨндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.
5 Таны гэрчлэлүүд маш үнэн юм.Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.