Psalm 127

ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас наашТүүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм.ЭЗЭН хотыг хамгаалахаас наашМанаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.
2 Та нарын хувьд эрт босон,Орой болтол унтахгүй байж,Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм.Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.
3 Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг,Умайн үр жимс бол шагнал юм.
4 Дайчны гарт буй сумтай адилЗалуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ.
5 Тэднээр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтэй вэ!Тэд дааман хаалган дээр дайснуудтайгаа ярилцах үедээИчгүүрт орохгүй.