Psalm 21

ЭЗЭН, Таны хүчинд хаан баясах болно,Таны авралд тэр ямар их баярлана вэ!
2 Та түүнд зүрхнийх нь хүслийг өгсөн бөгөөдТүүний уруулын гуйлтанд татгалзаагүй.Села
3 Учир нь Та түүнийг сайн зүйлсийн ерөөлөөр угтан авдаг.Та шижир алтан титмийг түүний толгойд өмсгөдөг.
4 Тэр Танаас амь гуйсандТа түүнд мөнхийн мөнхөд урт удаан насыг өгсөн юм.
5 Түүний алдар Таны авралаар дамжуулан агуу их юм.Та түүний дээр алдар ба сүр хүчийг өмсгөсөн.
6 Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог.Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.
7 Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөдХамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй.
8 Чиний гар өөрийнхөө бүх дайснуудыг олно.Чиний баруун гар чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно.
9 Чи уурласан үедээ тэднийг галтай зуух мэт болгоно.ЭЗЭН өөрийн уур хилэн дотроо тэднийг залгиж,Гал тэднийг шатаана.
10 Чи тэдний үрийг дэлхийгээс,Тэдний удмынхныг хүний хөвгүүдийн дундаас устгана.
11 Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж,Хуйвалдаан зохиосон боловчТэд амжилтад хүрэхгүй.
12 Учир нь Та тэднийг нуруугаа харуулахад хүргэх болно.Та тэдний нүүрний эсрэг сумаа онилон бэлэн болгоно.
13 Өөрийн хүч чадлаар, ЭЗЭН, Та өргөмжлөгдөх болтугай!Бид Таны сүр хүчийг дуулан магтах болно.