Psalm 84

Өө, Түмэн цэргийн ЭЗЭН,Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ!
2 Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг.Миний зүрх ба махан бие минь амьд Бурханд баясан хашхирна.
3 Миний Хаан ба миний Бурхан,Түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээндБолжмор ч орших газраа,Хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүрийг олсон.
4 Таны өргөөнд оршигчид юутай ерөөлтэй вэ!Тэд үргэлж Таныг магтаж байна.Села
5 Хүч нь Таны дотор,Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ!
6 Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог.Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг.
7 Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэнХүчээс хүч уруу хүрдэг.
8 Өө, Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, миний залбирлыг сонсооч.Өө, Иаковын Бурхан, чих тавин чагнаач.Села
9 Хараач, бидний бамбай болсон Бурхан,Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.
10 Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм.Би хорон муугийн майхнуудад оршин суухаасӨөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.
11 Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм.ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг.Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.
12 Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ!