Psalm 66

Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир.
2 Түүний нэрд сүр жавхланг дуул.Түүний магтаалыг сүр жавхлантай болго.
3 Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ!Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.
4 Бүх дэлхий Танд мөргөж,Таныг магтан дуулна.Тэд Таны нэрийг магтан дуулна.Села
5 Ирээд, хүний хөвгүүдэд хандсан үйлс дотор сүрдмээрБурханы ажлуудыг үз.
6 Тэрээр далайг хуурай газар болгосон.Тэд хөлөөрөө алхаж голыг гаталжээ.Тэнд бид Түүний дотор баярлацгаая!
7 Тэр Өөрийн чадлаар мөнхөд захирдаг.Түүний мэлмий үндэстнүүд уруу харсаар байдаг.Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр.Села
8 Хүмүүс ээ, бидний Бурханыг магтаж,Түүний магтаалыг гадагш сонсгогтун.
9 Тэр биднийг амьд байлгаж,Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.
10 Бурхан, Та биднийг сорьсон билээ.Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.
11 Та биднийг торонд оруулсан.Та бидний ууц нуруунд дарах ачааг үүрүүлсэн.
12 Та хүмүүсийг бидний толгой дээгүүр мордуулсан.Бид гал ба усан дундуур гарсан,Гэлээ ч Та биднийг элбэг баян газарт авчирсан билээ.
13 Би Таны өргөөнд шатаалт тахилуудыг авч орно.Би Танд тангарагласнаа биелүүлнэ.
14 Намайг зовлон зүдгүүрт байхад уруул минь гаргаж,Ам минь ингэж хэлсэн.
15 Би Танд тарган малаар шатаалт тахилуудыгХуцнуудын утаатай хамт өргөнө.Би бухыг ухнатай хамт өргөнө.Села
16 Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс,Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.
17 Би амаараа Түүнд хандан хашхирсан бөгөөдХэлээрээ Түүнийг өргөмжилсөн.
18 Хэрэв Би зүрхэндээ хорон мууг хүндэтгэсэн болЭзэн сонсохгүй.
19 Харин Бурхан үнэхээр сонссон юм.Тэр миний залбирлын дуунд чих тавьсан.
20 Миний залбирлыг ч,Надаас Өөрийн хайр энэрлийг ч буцаасангүй.Бурхан магтагдах болтугай.