Psalm 12

Туслаач ЭЗЭН, учир нь бурханлаг хүн тасарч,Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болох нь.
2 Тэд бие биедээ худлыг хэлдэг.Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.
3 Бүх зусардагч уруул болонСайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.
4 Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна.Уруул маань биднийх юм.Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ.
5 ЭЗЭН “Сул доройн дарлагдал,Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож,Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.
6 Шавар зууханд тунгаагдаж,Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэтЭЗЭНий үг бол цэвэр юм.
7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална.Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална.
8 Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөдХорон муу хүмүүс эргэн тойронд явдаг.