Psalm 32

Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөдНүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!
2 ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөдСүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!
3 Би дуугүй байхадӨдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.
4 Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв.Шим шүүс минь зуны ганд хатсан юм.Села
5 Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөдГэм нүглээ би нуугаагүй.“Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв.Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ.Села
6 Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг.Үнэндээ их ус үерлэхэд тэд түүнд хүрэхгүй.
7 Та бол миний хоргодох газар,Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг.Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг.Села
8 Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө.Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.
9 Ухаангүй адуу, эсвэл луус шиг бүү бол.Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй болТа нарт ойртон ирэхгүй.
10 Хорон муу хүний зовлон гуниг олон билээ.Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.
11 Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун.Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!