Psalm 65

Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно.Танд тангаргийг ч биелүүлнэ.
2 Залбирлыг сонсдог Нэгэн,Тан уруу бүх хүн ирдэг.
3 Намайг гэм буруу дийлжээ.Та бидний алдаа зөрчлийг уучилдаг.
4 Өөрийн хашаануудад суулгахаарТаны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!Бид Таны ариун сүм болохТаны өргөөний сайн сайханд хангалуун байна.
5 Бидний авралын Бурхан,Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болохТа зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.
6 Та хүч тэнхээг бүслэнӨөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.
7 Та далайн түрхрээДавалгаануудынх нь түрхрээ болонХүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
8 Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог.Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.
9 Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг.Та түүнийг ихэд баяжуулдаг.Бурханы урсгал усаар дүүрэн.Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.
10 Та түүний шанг арвинаар усалдаг.Та түүний нуруутай тэгшилсэн.Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг.Та ургахыг нь ч ерөөдөг.
11 Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөдТаны замд тос дусалдаг.
12 Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж,Толгод баяр баясгалангаар хучигддаг.
13 Нугыг хонин сүрэг нөмөрч,Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ.Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.