Psalm 61

Бурхан, миний хашхирахыг сонсооч.Миний залбиралд чих тавиач.
2 Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.
3 Учир нь Та миний хоргодох газар,Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.
4 Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач.Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач.Села
5 Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ.Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.
6 Та хааныг урт наслуулна.Тэрээр олон үеүдийн турш амьдарна.
7 Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно.Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.
8 Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулдБи Таны нэрийг мөнхөд магтан дуулна.