Psalm 67

Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж,Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач.Села
2 Энэ нь Таны зам дэлхий дээр,Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ.
3 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.Бүх ард түмнүүд Таныг магтаг.
4 Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг.Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж,Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно.Села
5 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг.Бүх ард түмнүүд Таныг магтаг.
6 Газар ургацаа ургуулан гаргажээ.Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг.
7 Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулдБурхан биднийг ерөөдөг.