Psalm 128

ЭЗЭНээс эмээдэг,Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.
2 Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээАз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.
3 Чиний эхнэр танай гэр доторхҮр жимстэй усан үзмийн мод адил,Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буйЧидун мод адил байх болно.
4 Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүнИйнхүү ерөөгдөнө.
5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.
6 Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай.Израилийн дээр амар амгалан орштугай!