Psalm 58

Шүүгчид ээ, та нар үнэхээр зөв шударгыг ярьдаг уу?Хүний хөвгүүд ээ, та нар шударгаар шүүдэг үү?
2 Үгүй ээ, та нар зүрхэнд зөв шударга бусыг үйлддэг.Та нар газар дэлхий дээр гарынхаа хүчирхийллийг жинлэдэг.
3 Хорон муу хүн эхийн хэвлийгээс эхлэн холддог.Худал ярьдаг хүмүүс төрөхөөсөө гаждаг.
4 Тэдэнд могойн хортой адил хор бий.Тэд чихээ бөглөдөг дүлий наж могойтой адил юм.
5 Ингэснээр тэд тарнийг чадварлагаар уншигч,Шидтэний дуу хоолойг сонсдоггүй юм.
6 Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач.ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.
7 Тэднийг урсаж буй ус шиг урсган явуулаач.Түүнийг нумаа хөвчлөх үед сумыг нь хугарсан мэт болгооч.
8 Тэднийг явах үедээ задардаг эмгэн хумс шиг,Нарыг хэзээ ч үздэггүй дутуу төрсөн хүүхэд шиг болгооч.
9 Тогоонууд тань өргөст бутыг мэдрэхээс өмнөТэрээр ногооныг нь ч, шатаж буйг ч хуй салхиар хаман арилгана.
10 Өшөө авалтыг харахдаа зөв шударга хүн баярладаг.Тэрээр хорон муу хүний цусанд хөлөө угаана.
11 Тэгээд хүмүүс “Үнэхээр зөв шударга хүнд шагнал байдаг.Үнэхээр газар дэлхий дээр шүүдэг Бурхан байдаг” гэж хэлнэ.