Psalm 122

Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэдБи баярласан.
2 Иерусалим аа, бидний хөлЧиний дааман хаалганы дотор зогсож байна.
3 Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,
4 Тийшээ овгууд, ЭЗЭНий овгуудЭЗЭНий нэрд талархал өргөхөөрИзраилийн тогтоолын дагуу очдог юм.
5 Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг,Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.
6 Иерусалимын амар амгалангийн төлөө гуй.“Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.
7 Амар амгалан чиний ханан хэрмийн дотор,Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”.
8 Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөөБи одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ.
9 Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөөБи чиний сайн сайхныг эрэн хайх болно.