Psalm 47

Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай.Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.
2 Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН бол аймшигтай,Бүх дэлхийн агуу Хаан юм.
3 Тэр бидний дор хүмүүсийг,Бидний хөл дор улс үндэстнүүдийг оруулсан.
4 Тэр бидэнд Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болохӨвийг маань сонгодог.Села
5 Бурхан ЭЗЭН хашхирах дуутайгаар,Бүрээн дууны дунд дээш залрав.
6 Бурханыг магтан дуулагтун, магтан дуулагтун.Бидний Хааныг магтан дуулагтун, магтан дуулагтун.
7 Учир нь Бурхан бол бүх дэлхийн Хаан.Яруу сайхан дууллаар магтан дуулагтун.
8 Бурхан улс үндэстнүүдийг захиран,Өөрийн ариун сэнтийд залардаг.
9 Улс үндэстнүүдийн ноёдАбрахамын Бурханы хүмүүс мэт цугларсан.Учир нь газар дэлхийн бамбайнууд бол Бурханых.Тэр өндөрт өргөмжлөгдсөн.